loader

Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайдын Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 Тухайлбал улсын хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нэгжүүд тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газартай хамтран нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнаар нийтийн эзэмшлийн болон авто замын дагуух ногоон байгууламжийг цэвэрлүүлж, зэрлэг ургамлыг зулгааж, хадах ажлыг эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг ногоон байгууламжийг дэмжих, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажилд санаачлага гарган оролцохыг уриалж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд