loader

"Харуул хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг урьж байна

 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “харуул хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улаанбаатар хотын бүсийн болон орон нутаг дахь харьяа анги, салбар нэгжүүдэд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж, судалгаанд хамруулна.
Элсэгчдэд тавигдах шаардлага:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
• Ял шийтгэл эдэлж байгаагүй;
• Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй, 30 хүртэлх настай байх;
• Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;
• Шивээсгүй байх;
• Дээд боловсролтой. Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн байж болно.
• Байгууллагын хүний нөөцийн сул орон тооноос хамаарч, харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
• Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны сул орон тоонд эмэгтэй иргэдийг бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
2. Хувь хүний намтар /өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
4. Иргэний үнэмлэхний хуулбар;
5. Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
7. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
8. Төрийн албан хаагчийн анкет /2019 оны шинэ/;
9. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;
10. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
11. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх;
12. Өр төлбөртэй эсэх лавлагаа.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоо барих утас: 70109960

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд