loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн эхэллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2017 оны 01 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд нийт  96 удирдах албан тушаалтан хамрагдаж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж, энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа бодлого чиглэл, төлөвлөгөөг хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нартаа танилцуулан, тэднийг холбогдох мэдээлэл, үүрэг чиглэлээр хангахаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулна.

Сургалт, зөвлөгөөний хүрээнд Хууль зүй, Дотоод хэргийн сайд тус арга хэмжээнд хүрэлцэн ирж холбогдох үүрэг чиглэлүүдийг өгөхөөс гадна Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Төрийн албаны зөвлөлийн төлөөлөл ирж, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Мөн энэ үеэр ШШГЕГ-ын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт болон 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлаараа манлайлан шалгарсан анги, албадад шагналыг нь  гардуулна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2016 оныг  “ДЭВШИЛ, ЧАНАР, ЁС ЗҮЙН” жил болгох зорилт дэвшүүлж, зорилтоо амжилттай хэрэгжүүлэн Хууль зүй,  дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудаас үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарч “Тэргүүн” байр эзэлсэн.

2017 онд “ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ” зорилт дэвшүүлж, шинээр батлагдах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн талаар алба хаагчдад сургалт зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх заавар, журмыг шинэчлэн боловсруулж батлах, сурталчилан хэрэгжүүлэх,  үйлдвэрлэлийг эрчимжүүлэн алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг хангахад анхаарах, санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах арга хэмжээг тус тус хэрэгжүүлэн ажиллах юм.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд