loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 1921 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Ардын намын төв хороо болон Түр засгийн газрын гишүүдийн хамтарсан хурлаар Шүүх яам байгуулагдахад тус яамны ерөнхий хэлтэст “Гяндан хороо” нэршилтэйгээр байгуулагдсан тусгай чиг үүрэг бүхий Төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг юм.

Тус байгууллага нь түүхт 101 жилийн хугацаанд эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, дотоод аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлсээр ирсэн билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолоор байгууллагын үүсэл хөгжлийн түүхийн баримт, үйл явдалтай уялдуулан жил бүрийн 07 дугаар сарын 22-ны өдрийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын өдөрлөг”-ийг зохион байгуулж, алба хаагчдын дунд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, ширээний теннис, гар бөмбөг, дууны тэмцээнийг зохион байгуулж, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэн, нэг өдрийг өнгөрүүллээ.  

Үйл ажиллагааны үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагнаж, урамшуулав.

Монгол төрийн өмнө хүлээсэн үүргээ чигч шударгаар биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн алба хаагч, ахмад ажилтнуудынхаа гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхлөх, урам зоригийг сэргээх, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, урамшуулах, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг салбарын хэмжээнд үр дүнтэй зохион байгуулахад энэхүү тэмдэглэлт өдрийн гол зорилго оршиж байгаа юм.





Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд