loader

Хиймэл зүлэгтэй хөлбөмбөгийн талбайг ашиглалтад орууллаа

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас санаачлан төрийн бус байгууллагуудтай хамтран хаягдал зүйлс ашиглаж,20х40 метр буюу 800 мкв хэмжээ бүхий хиймэл зүлэгтэй хөлбөмбөгийн талбай, 60 хүний суудалтай саравч барьж, ашиглалтад орууллаа.  

Тус хөлбөмбөгийн талбайг Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсанИлүүдэл жингүй-Эртэч Монгол аян”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль,Хорих ангийн дотоод журамд заасны дагуу хоригдлуудыг спортын сонирхсон төрлөөр хичээллэх, эрүүл мэндээ хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнт дасгал хийлгэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор байгуулжээ.

Мөн энэ ажил нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж буй “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн хүрээнд “Шилдэг ногоон байгууламж, тохижилттой шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги” шалгаруулах болзолт уралдаанд зориулан хийгдэж буй бүтээн байгуулалтын нэг юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд