loader

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гардуулан өглөө.



“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Намсаманд,



“Цэргийн гавьяаны одон”-гоор 441 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Ц.Мэндсайхан,



“Цэргийн хүндэт медаль”-иар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч В.Мөнх-Очир,



“Цэргийн хүндэт медаль”-иар Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Мөнхсоёл нарын алба хаагчид тус тус шагнагдлаа.






Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд