loader

ЦЭРГИЙН ЭЭЛЖИТ ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдад 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цэргийн ээлжит цол олгож, шагнаж урамшууллаа.

 “Дэд хурандаа” цолоор 4 алба хаагч, “Хошууч” цолоор 38 алба хаагч, “Ахмад” цолоор 34 алба хаагч, “Ахлах дэслэгч” цолоор 82 алба хаагч, Офицерийн бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч”-оор 29 алба хаагч, “Ахлах ахлагч” цолоор 16 алба хаагч, “Ахлагч” цолоор 43 алба хаагч, 10 алба хаагчид “Дэд ахлагч” цол тус тус олголоо.  

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны 115 дугаар зарлигаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль”-иар 3 алба хаагч, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 5 алба хаагч, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 6 алба хаагч, “Хүндэт ажилтан тэмдэг”-ээр 33 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 67 алба хаагч, “Албаны төлөө II медаль”-иар 55 алба хаагч, “Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч тэмдэг”-ээр хоёр алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр 92 алба хаагч, “Албаны төлөө III медаль”-иар 41 алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр долоон алба хаагч, “Баярын бичиг”-ээр 54 алба хаагчийг тус тус шагнаж, урамшууллаа.

Төрийн өмнө хуулиар хүлээсэн хариуцлагатай үүргээ үнэнчээр биелүүлж, дотоод аюулгүй байдлыг хангах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй нийт шагнагдсан алба хаагчдынхаа цаашдын ажилд  амжилт хүсье.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд