loader

ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар Дотоод хэргийн их сургуульд суралцаж төгссөн сонсогчид өнөөдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтны тангараг” болон “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө.

Энэ удаагийн төгсөлтөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн 36 сонсогч офицерийн бүрэлдэхүүнд багтаж, Ахлагчийн сургуулийн “Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх дамжаа”-ны 62 сонсогч ахлагч бүрэлдэхүүнд орлоо.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Нандинболор, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Ахлах даалгавар гүйцэтгэгч, хурандаа Ц.Очгэрэл, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа С.Батбямба, Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Э.Наранхүү нар оролцлоо.















Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав төгсөгчдөд хандан 100 жилийн арвин баялаг түүхтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах болсонд баяр хүргээд цэргийн жинхэнэ алба хаагч болж байгааг онцлон дурдаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх их үйлсэд нь амжилт хүслээ.

Мөн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” бакалаврын хөтөлбөрт бусдыгаа манлайлан суралцаж “А” үнэлгээтэй төгссөн дэслэгч Баярсайханы Халиунд ШШГЕГ-ын даргын зөвлөл болон нийт бие, бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийллээ.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд