loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн амжилттай явагдаж өндөрлөлөө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2017 оны 01 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт  96 удирдах албан тушаалтан хамрагдав.

Сургалт, зөвлөгөөний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нар 01 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүрэлцэн ирж, зөвлөгөөнд оролцож буй удирдах ажилтнуудад хандан хэлсэн үгэндээ ШШГБ  2016 оныг  “ДЭВШИЛ, ЧАНАР, ЁС ЗҮЙН” жил болгох зорилт дэвшүүлж, зорилтоо амжилттай хэрэгжүүлэн Хууль зүй,  дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 12 агентлаг, байгууллагаас үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарч “Тэргүүн” байр эзэлсэн, цаашид энэ гаргасан амжилтаа улам бататган, идэвх санаачилгатай ажиллахыг онцлон дурдсан юм.


Мөн Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, цаашид анхаарч, тодорхой үр дүн гарган ажиллах зарим асуудлуудын талаар дурдаж, холбогдох үүрэг, чиглэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн яам 2017 онд “ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ” болгох зорилт  дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилттой уялдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017 онд “ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ” зорилт дэвшүүлэн, холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтээрээ нэгдүгээр байрт шалгарсан Хорих 435 дугаар анги, Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Баянхонгор аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хоёрдугаар байрт шалгарсан Хорих 407 дугаар анги, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба,  гуравдугаар байрт шалгарсан  Хорих 415 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нарт шагналыг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд