ШШГЕГ-ын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч, дэд хурандаа Ц.Шийрэвийн удирдлаган доор “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцсоноос:
- 60 кг жинд Ж.Амарболд – 1-р байр, алтан медаль
- 66 кг жинд ОУХМ Г.Хэрлэн – 1-р байр, алтан медаль
- 81 кг жинд ОУХМ О.Ууганбаатар – 1-р байр, алтан медаль
- 60 кг жинд Б.Мягмардорж – 2-р байр, мөнгөн медаль
- 73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар – 3-р байр, хүрэл медаль
- 90 кг жинд Э.Мөнхжаргал – 3-р байр, хүрэл медаль
- -100 кг жинд Г.Серик – 3-р байр, хүрэл медаль тус тус хүртлээ.
Эрэгтэй багийн дүнгээр ШШГЕГ-ын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны баг ТЭРГҮҮН байр эзэлсэн.
Багийн Жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ШШГЕГ-ын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны эрэгтэй баг I байр, эмэгтэй баг III байрыг тус тус эзэлж сайхан амжилтуудын эзэн боллоо.