loader

“Урлагаар хүмүүжүүлье” уриан дор “Кино өдөрлөг”-ийг зохион байгууллаа

417 дугаар нээлттэй хорих ангиас нийгмийн ажилтны “Мэргэжил сурталчлах” аяны хүрээнд “Урлагаар хүмүүжүүлье” уриан дор “Кино өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж, хоригдлуудад өдөр бүр ухаарал хайрласан дэлгэцийн бүтээлүүдийг үзүүлсэн байна.

 “Кино өдөрлөг”-ийн хаалтын үйл ажиллагаанд урилгаар Ардын жүжигчин Д.Гүрсэд, “Улаанбаатар фильм”-ийн найруулагч, СТА Б.Отгонзориг, жүжигчин Ө.Энхболд нар оролцлоо.

Энэ үеэр эх орон, эрх чөлөөний үнэ цэнийг харуулсан түүхэн “2000” уран сайхны киног үзүүлж, кино хэрхэн бүтсэн болон кино урлагийн талаар санал солилцжээ.

Өдөрлөг нь урлагаар дамжуулан хоригдлуудыг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, цаашлаад нийгмийн харилцаанд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэхүйц үйл ажиллагаа боллоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд