loader

“МИНИЙ УХААРАЛ” ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар “Миний ухаарал” сэдэвт илтгэлийн уралдааныг Хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, тусгай ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Энхтайван, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Хишигбаяр, ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Одмандах, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Жаргалсайхан, БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан нарын албаны хүмүүс оролцсон. 

 “Миний ухаарал” сэдэвт илтгэлийн уралдаанд 20 гаруй хоригдол бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд найман илтгэл шалгарсан байна. Тус уралдаанд  хоригдлууд үйлдсэн гэмт хэрэг, өөрсдийн ухаарал, гэмшил, эцэг, эх, үрийн хайр, амьдрал, аз жаргал, эрх чөлөөний үнэ цэнийн талаар илтгэлийг тус тус хэлэлцүүллээ.  

Уралдааны шүүгчид илтгэлд тавигдах шалгуур үзүүлэлтийн хүрээнд эхний гурван байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.








Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд