loader

Жендэрийн сэдвээр уулзалт зохион байгуулав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн захиргаанаас Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг урьж, жендэрийн сэдвээр уулзалт, сургалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд монгол хүний хүйсийн харьцаа болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх оролцоо, тэдний дундаж наслалт, эрүүл мэнд, гэр бүлийн харьцаа гэсэн сэдвийн хүрээнд харилцан ярилцав.

Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил идэвхи, зүтгэл гарган ажиллаж байгаа зарим эмэгтэй алба хаагчдад Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, дурсгалын медаль гардууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд