loader

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангийн байрлалд зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын өрөөг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр

Монгол Улсын эрүүгийн ял, шийтгэлийн бодлого дахь өөрчлөлтийн хүрээнд хуульчлагдсан шинэ төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорих биш нийгэмд ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломжоор хангахын зэрэгцээ гэм буруугаа ухамсарлах, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо барагдуулах боломжийг бүрдүүлэх зорилготой ял билээ.

Өнгөрсөн хугацаанд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг түлхүү оногдуулах болсонтой холбогдуулан улсын хэмжээнд энэ төрлийн ялаар шийтгүүлсэн ялтны тоо өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь хорихоос өөр төрлийн ял тэр дундаа зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх хяналтаар ачаалал ихтэй аймгуудын нэг болоод байгаа юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд онцгой анхааран ажиллаж, ялын явц дахь биечилсэн болон техникийн хяналтыг сайжруулах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг зохих түвшинд бүрдүүлэх үүрэг чиглэлийг өгсөн.

Энэ ажлын хүрээнд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн санаачлагаар зорчих эрхийн хязгаарлах ялын хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дархан сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр “Гэмтэй ч гэртээ” төслийг хэрэгжүүлж, нийт 18,434,900 /арван найман сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахим хяналтын өрөөг байгуулан ашиглалтад орууллаа.

Цахим хяналтын өрөөг ашиглалтад оруулан хүлээн авах үйл ажиллагаанд ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл, тус албаны чиглэл хариуцсан мэргэжилтнүүд, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Ууганбаатар мөн Аймгийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн дарга Л.Алтанчимэг нар оролцлоо.  

Энэхүү хяналтын өрөө нь техникийн хүчин чадлын хувьд дан ганц Дархан-Уул аймаг төдийгүй, хойд бүсийн аймаг, сум дахь газар, хэлтсийн хэмжээнд ял эдэлж буй зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтнуудыг бүрэн хянах боломжтой бөгөөд техник хэрэгсэл, орон тооны асуудлыг шийдсэнээр илүү өргөн хүрээнд ажиллах боломжтой болсон талаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл нээлтийн арга хэмжээний үеэр тэмдэглэн хэлж, дэмжлэг үзүүлсэн Дархан сумын удирдлага, тус газрын алба хаагчдад амжилт хүслээ. 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд