loader

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЛБА ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамрагдсан алба хаагчид өнөөдөр Цэргийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Э.Наранхүү нар оролцлоо.



Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав тангараг өргөж буй алба хаагчдад хандан “Нэгэн зууны арвин их түүхтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаахаар томилогдон, тангараг өргөсөн та бүхэн энэ өдрөөс эхлэн цэргийн жинхэнэ алба хаагч боллоо. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цэргийн алба хаагчийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе” хэмээн онцоллоо.

Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан алба хаагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, салбар, нэгжид нэн шаардлагатай орон тоон дээр шинээр томилогдож байгаа юм.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд