loader

“МОНГОЛ ЦЭРЭГ- ЭНХИЙН ТӨЛӨӨ” ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОРТ ЭНХИЙГ САХИУЛАГЧИД МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид “Монгол цэрэг - Энхийн төлөө” дурсгалын цогцолборт өнөөдөр мод тарилаа.

Өнөөдрийн “Нэг энхийг сахиулагч - нэг мод” арга хэмжээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Б.Ганзориг, орлогч дарга, бригадын генерал Ц.Цогтжаргал, Зэвсэгт хүчний агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн болон цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын газрын дарга, удирдлага, холбогдох албан тушаалтнууд, энхийг сахиулагчдын төлөөлөл 300 ширхэг мод тарьж оролцлоо.

Тус ойг тохиолдуулан энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн ач холбогдол, оролцоог түгээн дэлгэрүүлэх, үе үеийн энхийг сахиулагчдын байгуулсан амжилтыг сурталчилан таниулах, зэрэг олон ажил, арга хэмжээ зохион байгуулж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд