loader

“Цагаан тахал, аюул мэдээллээ сайжруулья, анхаарлаа хандуул, анзаар” аянд нэгдлээ

429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг “Цагаан тахал-аюул мэдээллээ сайжруулья-анхаарлаа хандуул-анзаар” аянд нэгдэж, Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэстэй хамтран нийт алба хаагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр алба хаагчдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэлийг бодитоор үзүүлэн таниулж, анги байгууллагын хүрээнд хоригдол, өвчтөнд болон ар гэр ахуйн хүрээнд өсвөр насны хүүхэд залуусыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах талаар зөвлөмж өглөө.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд