loader

ДХИС-ийн үйл ажиллагааг 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчдад танилцууллаа

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн Ахлагчийн зөвлөлийн санаачлагаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчид болон багш нарт Дотоод хэргийн их сургуулийг танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Тус сургуулийн төгсөх ангийн 10 сурагч, хоёр багшийг төлөөлөл болгож  дохионы хэлээр хөрвүүлсэн сургуулийн түүх, өөрчлөлтүүдийн талаар видео бичлэг болон сургалтын танхим, музейн үзмэрүүдтэй танилцуулжээ.  

Мөн энэ үеэр браль үсгээр бэлтгэсэн гарын авлагыг хэвлүүлэн сурагчдад олгосон байна.

Нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн захиргаа болон багш, сурагчдын зүгээс энэхүү арга хэмжээг тусгай хэрэгцээт хүүхдүүдийг нийгмийн харилцаанд ялгаварлалгүй оролцох, мэдээ, мэдээллийг газар дээрээс нь бодитоор хүлээн авч, танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил болсныг дурдаад  зохион байгуулагчдад талархал илэрхийллээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд