loader

ШШГБ-ын зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа

            Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2022.03.18/ боллоо.

            Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.

            “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу, 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайхан, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Энхбаяр, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, дэд хурандаа Д.Мөнхдөл, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, ахлах дэслэгч Ч.Ганзориг нарын есөн алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн ахлах төлөөлөгч, ахмад С.Пүрэвдорж, 405 дугаар хаалттай хорих ангийн гадна хамгаалалтын байцаагч, дэслэгч А.Ганбаатар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны нярав, ахлагч Ц.Ганзориг нарын долоон алба хаагч;

“Дэд хурандаа” цолоор НШШГГ-ын ахлах нягтлан бодогч Т.Отгонбаяр нарын гурван алба хаагч, “Хошууч” цолоор Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ахлах нягтлан бодогч Б.Төрмөнх, 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Б.Уянга, НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Аваасүрэн нарын найман алба хаагч, “Ахмад” цолоор 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгч М.Дөлгөөн, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нягтлан бодогч Ш.Хишигбаатар, НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Б.Золжаргал нарын 35 алба хаагч, “Ахлах дэслэгч” цолоор 78 алба хаагч, офицерийн бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цолоор 23 алба хаагч, “Ахлагч” цолоор хоёр, “Ахлах ахлагч” цолоор хоёр, “Дэд ахлагч” цолоор 12 алба хаагч цэргийн ээлжит цолоо гардан авлаа.

            Мөн “Албаны төлөө-1” медалиар Үйлдвэр, аж ахуй, барилгын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Даваасүрэн, 421 дүгээр нээлттэй хорих ангийн жолооч, ахлах ахлагч Н.Пүрэвсүрэн, “Албаны төлөө-2” медалиар 405 дугаар хаалттай хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, дэд хурандаа Ш.Өлзийбадрах, 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогч, хошууч Н.Тулга нарын 35 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах мэргэжилтэн, ахмад О.Оюунжаргал, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, сургагч ахлагч О.Шинэбаяр нарын 43 алба хаагч,  “Хүндэт тэмдэг”-ээр 46 алба хаагч, “Албаны төлөө-3” медалиар 49 алба хаагчийг тус тус шагнаж, урамшууллаа.  

            Нийт шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.












Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд