loader

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 100000 ХАРАНДААН СУУЛГАЦ БЭЛТГЭЛЭЭ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалтай хорих ангийн алба хаагчид Архангай аймгийн Их тамир сумын нутгаас 100 000 ширхэг харандаан суулгац бэлтгэлээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги иргэн, эрүү, захиргааны болон зөрчлий хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийн зэрэгцээ ойн мэргэжлийн байгууллагын эрхийн дагуу ойжуулалт, мод үржүүлэг, нөхөн сэргээлт, ойн цэвэрлэгээний чиглэлээр мод бэлтгэх, газар тариалан, блок үйлдвэрлэл, төмс, хүнсний ногоо тариалалт, модон эдлэл, эсгий урлал, гар урлалын чиглэлээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд