loader

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ “НОГООН БАЙГУУЛАМЖ ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ”-ИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

          Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

          Зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, МУ-ын ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, БОАЖ-ын сайдын зөвлөх Ч.Даваабаяр, Цөлжилтийн судалгааны салбарын эрдэмтэн доктор А.Хауленбек, тэргүүтэй албаны хүмүүс, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэн аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцлоо.

         Анхдугаар зөвлөгөөнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд аймгийн Говьсүмбэр аймгийн Засаг даргатай Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хурандаа С.Ганбат хамтран ажиллах гэрээг байгуулж цаашид үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд