loader

ШШГБ-ЫН 2022 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын таван төрөлт тэмцээн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Буянт- Ухаа спортын ордонд болж байна.

Тус тэмцээний эхний шатанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, байгууллагуудын баг тамирчид зургаан бүсэд хуваагдан хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Энэ зургаан бүсээс шалгарсан шилдэг баг, тамирчид тойргоор тоглон аваргаа шалгаруулна.

Тэмцээн сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, буудлагын төрлөөр явагдаж байна. Нийт баг тамирчдадаа амжилт хүсье.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд