loader

“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баян-өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар харуул хамгаалалтын алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын урам зоригийг сэргээх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хоригдогч, хоригдлуудын зүгээс гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, газрын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор “Харуул хамгаалалтын алба хаагчдын зөвлөгөөн”-ийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Харуулчдын зөвлөгөөнийг нээж газрын дарга, дэд хурандааН.Бат-Эрдэнэ 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлаа ахиулан биелүүлж, гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж, шинэ сэргэлтийн жил болж байгаатай холбогдуулан цаашид илүү ихийг шинээр сэтгэж ажиллахыг бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

Мөн ээлжийн дарга, дэслэгч Д.Ширнэн хорих анги, цагдан хорих байранд хоригдож буй хоригдогч, хоригдлуудын дунд хэрэглэгддэг этгээд үг хэллэгийн тайлбараар илтгэл хэлэлцүүлж, харуул хамгаалалтын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй хууль, журмуудыг хэрхэн зөв хэрэглэж байгаа талаар  тодорхой кейс дээр ажиллалаа.

Алба хаагчдыг 4 багт хувааж гар дээр суниалт, гэдэс таталт, АКМ бууны хагас задаргаа, угсаргаа болон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан ба нийлбэр дүнгээр хуяглан хүргэлтийн ажилтан, дэслэгч Б.Бат-Эрдэнэ ахлагчтай баг тэргүүн байр, ээлжийн дарга, дэслэгч А.Ахтилек ахлагчтай баг дэд байрыг тус тус эзэлж газрын даргын “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

Мөн 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган бусдыгаа хошуучлан ажилласан хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч З.Өмирбекийг хамт олны саналаар газрын даргын тушаалаар шагнаж урамшуулахаар боллоо.

Зөвлөгөөний төгсгөлд алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж, “ХОРТ ЗУРШИЛГҮЙ, ЭВСЭГ, ЁС ЗҮЙТЭЙ, СПОРТЛОГ ХАМТ ОЛОН” болох уриалгыг гаргахаар шийдвэрлэлээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд