loader

“БИ ХОГ ХАЯДАГГҮЙ” АЯНД НЭГДЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд Нийслэлийн Хот тохижилтын газраас хэрэгжүүлж байгаа “Би хог хаядаггүй” аянд нэгдлээ.

Аяны хүрээнд 03 дугаар сарын 07-ны өдөр 30 алба хаагч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зам, гудамж талбай, явган хүн зорчих хэсгийн хогийг цэвэрлэлээ.

Цэвэрлэгээг Нийслэлийн Хот тохижилтын газрын ажилтнуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд тус газрын ажилчдын зүгээс, эмэгтэйчүүдийн хорих ангийн алба хаагчдадаа баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд