loader

ШШГЕГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА Д.ЗАГДЖАВ ОРОН НУТГИЙН ЗАРИМ АНГИ, ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав 2022 оны 03 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажил болон алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, ахуй амьдралтай танилцснаас гадна тэдний санал сэтгэгдлийг сонсож, тулгамдаж байгаа зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал,

Орон нутгийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчид алслагдсан сум багт ажил үүргээ гүйцэтгэхэд автомашины хүрэлцээ дутмаг мөн тухайн автомашинуудын туулах чадвар муу байдгаас шалтгаалан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл үүсдэг байдлыг харгалзан Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь ШШГГ, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид тус тус туулах чадвар сайтай автомашин олголоо.

Энэ үеэр алба хаагчдын санал хүсэлтийг сонссон бөгөөд алба хаагчдын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан болон 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хариуцан хэрэгжүүлж буй шийдвэр гүйцэтгэгчдийн орон тоог нэмж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны зардал, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчдэд хоригдолтой ажилласны нэмэгдэл зэргийг олгуулах шаардлагатай байна гэдгийг онцолж байлаа.Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав шийдвэр гүйцэтгэгчийн орон тоог нэмэгдүүлэх, ажиллагааны зардал тусгуулах, нэмэгдэл олгуулах зэрэг асуудлыг онцгойлон анхаарч, ажиллахаа мэдэгдлээ.

Тус аймгуудад хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан нэг шийдвэр гүйцэтгэгч ажилладаг бөгөөд  дунджаар 150-200 зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн ялтанг хариуцан хяналт тавьж ажилладаг байна.

Алба хаагчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь ШШГГ, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид тус тус 5 суурин комьпютер, алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гурван алба хаагчид өргөө цагаан гэрийг тус тус гардуулан өгсөн юм.


Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан, зарим алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж, урамшуулав.

Түүнчлэн Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гурван өрөө орон сууцыг олголоо. Энэхүү орон сууцанд тухайн аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт томилогдон ажиллах алба хаагчид амьдрах юм. Ингэснээр алба хаагдчын нийгмийн баталгаа хангагдаж, амьдрах орчин нөхцөл сайжирлаа.

Удирдлагын түвшинд анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлтэй биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байгаа нь алба хаагчдын идэвх санаачлагатай, итгэл үнэмшилтэй ажиллах урам зоригийг бадраасан үйл явдал болсныг алба хаагчдын зүгээс хэлж байлаа.






Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд