loader

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаар харьяалах нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх, улсын хэмжээний статистик тоо бүртгэл, судалгааг нэгтгэн дүгнэх дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 Үндсэн чиг үүрэг:

  • Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаар харьяалах нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;
  • Согтуурах, мансуурах донтой эмгэгтэй хүнийг албадан эмчлэх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;
  • Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаарх гомдлыг хянан шийдвэрлэх;
  • Хорих ял эдлүүлэхийг хойшлуулсан, тэнсэн сулласан ялтанд хяналт тавих ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
  • Хуульд заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад байгууллагын ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  • Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх талаар гадаадын улс орнуудын туршлага судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
  • Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээний талаар санал боловсруулах;
  • Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх.

Бүтэц зохион байгуулалт
                                  
         

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд