loader

ШШГБ-ЫН 2022 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүний дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын таван төрөлт тэмцээн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхэллээ.

Тус тэмцээнийг нийтийн биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, хамт олны эв нэгдлийг хангах алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг бөгөөд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, буудлагын төрлөөр 2022 оны аваргуудаа шалгаруулах юм.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, байгууллагуудын баг тамирчид зургаан бүсэд хуваагдан хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээний 3-р шат буюу шигшээ тэмцээн 2022 оны 03 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд зургаан бүсээс шалгарсан эрэгтэй 12 баг, эмэгтэй 12 баг тойргоор тоглон аваргаа шалгаруулах юм. Нийт бие бүрэлдэхүүндээ амжилт хүсье.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд