loader

Гэр бүлийн уулзалт зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Эцэг эхийн зөвлөлөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Урам түгээе” сэдвийн дор гэр бүлийн уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтын үеэр ангийн дарга, хурандаа Б.Түвшинтөгс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлын талаар ар гэрийнхэнд мэдээлэл хүргэхийн зэрэгцээ алба хаагчийн нийгмийн баталгааг дэмжих чиглэлээр тус ангийн хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа.

Мөн хүрэлцэн ирсэн гэр бүлийн гишүүдэд дурсгалын зүйл болон өөрсдийн дотоодод үйлдвэрлэсэн гар урлалын бүтээгдэхүүний дээжээс бэлэг барилаа.  

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд