loader

Аймаг цэргийн цолтой үндэсний бөхийн барилдаанд дэслэгч Э.Ууганбаяр түрүүллээ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Улсын өсөх идэр начин Цэгмидийн Улаанхүүгийн нэрэмжит Аймаг цэргийн цолтой үндэсний бөхийн барилдаанд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, аймгийн хурц арслан, дэслэгч Э.Ууганбаяр уран сайхан барилдаж найм давж түрүүллээ.

            Мөн сумын цолтон болон залуу бөхчүүдийн хоёрдугаар сарын ээлжит барилдаанд 640 бөх уран мэх, авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, сумын заан, дэд ахлагч Б.Боорчи үзүүрлэв.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд