loader

Цэргийн хэргийн мэдлэг, сахилга бат, ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аян зарлалаа

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас алба хаагчдын дунд “Цэргийн хэргийн мэдлэг, сахилга бат, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, нэг сарын аян” зарлалаа.

Тус аяны хүрээнд алба хаагчдад цэргийн нийтлэг дүрэм, цэргийн дүрэмт хувцас өмсөх сургалт зохион байгуулсан бөгөөд албаны хувцасны үзлэг явуулж, зөрчил арилгах арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ хугацаанд алба хаагчдын албаны бэлэн байдлыг 3 удаа, гар утасны бэлэн байдлыг 11 удаа шалгахад ямар нэгэн зөрчилгүй хамрагдлаа.

Тус газрын хэмжээнд ёс журмын эргүүл ажиллуулж ажлын цаг ашиглалт, үүрэг гүйцэтгэлд, цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өмссөн эсэхэд хяналт тавьж ажиллаж байна. Мөн нийт алба хаагчдад ёс зүйн талон шинэчлэн гаргаж олголоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд