loader

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, судалгааны арга зүйн ур чадварыг дээшлүүлэх, салбарын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2019 оноос эхлэн жил бүр “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ийг шалгаруулж эхэлсэн.  
    

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2021 оны шилдэг бүтээлийн шалгаруулалтад нийт 40 гаруй бүтээл ирүүлсэнээс шилдэг бүтээлийн төрөлд Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн ахлах багш, ахлах дэслэгч Ю.Оюунаагийн “Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” нэг сэдэвт бүтээл, шилдэг судалгааны ажлын төрөлд Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн захирал, доктор (Ph.D), хурандаа Б.Нямгомбын “Хорих байгууллагын гүйцэтгэх албаны мэдээлэл, дүн шинжилгээний ажил” сэдэвт судалгааны ажил тус тус шалгарсан тул батламж олгож, мөнгөн шагналаар шагналаа.

          Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу нар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гардуулан өгч, шилдэг бүтээлийн эздэд баяр хүргэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүслээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд