loader

Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон “Цусаа хандивлаж амьдрал бэлэглэе” аяныг зохион байгуулжээ

Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвтэй хамтран “Цусаа хандивлаж, амьдрал бэлэглэе” аяныг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгууллаа.

Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвийн хамт олны зүгээс цар тахлын халдвар буурахгүй байгаатай холбогдуулан цусны доноруудын хандив буурч, цусны нөөц улс орон даяар багассан энэ үед зохион байгуулсан тус аяныг үр дүнтэй арга хэмжээ болсныг дурдаад тус газрын алба хаагчид өөрсдийн хүсэлтээр уг аяныг зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид “Цусны байнгын донор” болохыг уриалсан байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд