loader

“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болон терроризмын аюул занал” сэдэвт сургалт, зөвлөгөөнд хамрагдлаа

Терроризмтой тэмцэх зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс энэ сарын 10-ны өдөр “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болон терроризмын аюул занал” сэдэвт сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн төрийн тусгай алба хаагчид хамрагдаж, “Олон улсын болон бүс нутгийн терроризмтой тэмцэх нөхцөл байдал”, “Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал”, “Цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын хяналт, олон нийтийн аюулгүй байдлыг хангах арга туршлага”, “Улсын онц чухал объектын терроризмын халдлагаас хамгаалах, үндэсний эрсдлийн үнэлгээний үр дүн”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратеги, хууль эрх зүйн орчин” зэрэг сэдвүүдээр мэдээлэл авлаа.

Сургалтын дараа багийн дасгал ажил, хэлэлцүүлэг явуулж, амжилттай хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулах арга хэмжээ боллоо.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд