loader

“Open full contact karate championships 2021” АШТ-нд ахмад Б.Тэмүүлэн аваргаллаа



Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд энэ сарын 05-ны өдөр “
Open full contact karate championships 2021” Аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Тус тэмцээнд 24 багц медиалын төлөө нийт 18 холбоо, клубын 120 гаруй тамирчид өрсөлджээ.
Энэ удаагийн тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны Тусгай бүлгийн ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Тэмүүлэн аваргалсан байна.

Түүний хувьд Монгол Улсын таван удаагийн аварга, 2017, 2018 оны шилдэг тамирчин, Малайз Улсын Куала Лумпур хотод зохион байгуулагдсан анхдугаар бүтэн контакттай каратэгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, Япон Улсын Токиа хотноо зохиогдсон WKO XII дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Шинкиокушинкай каратэгийн Азийн аварга шалгаруулах XVII дугаар тэмцээн, ОХУ-ын Красноярскийн Шинкиокушинкай каратэгийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд тус тус оролцож, дөрвөн байрт амжилт гаргаснаар Ази тивийн шилдэг найман тамирчны нэг болж чадсан юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд