loader

“ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ОДОО БА ИРЭЭДҮЙ: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРААС ОРОЛЦОЖ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээсХууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн, Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл нар оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсад шинэ цагийн хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэхүү “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаад талархаж байна. Энэ хурлаар хууль зүйн албаны түүхэн хөгжил, тэр дундаа ХЗДХЯ болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын түүхэн хөгжлийг тэмдэглэж, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход бодит хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэдгийг онцлоод хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч хурлыг нээлээ.

Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллага, прокурор, шүүх, нотариат, өмгөөллийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож салбар салбарын тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тодорхойлж, боломжит гарц, шийдлийг санал болгон хууль зүйн салбарын өнөөгийн байдлыг тоймлон, цаашдын хөгжлийн хандлагыг тандан хэлэлцлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл Монгол Улсын эрүүгийн ялын бодлогод эрс шинэчлэл болж хэрэгжиж буй зорчих эрхийг хязгаарлах  ялын талаар “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, шийдвэрлэх асуудал” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ.

Хуралд оролцогчдоос зорчих эрхийг хязгаарлах ялын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдол, уг ялыг хэрэгжүүлж буй техник хэрэгсэл, цахим бугуйвчны талаар асуулт асууж, санал дэвшүүлж байв.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд