loader

ШШГЕГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА Д.ЗАГДЖАВЫГ ОХУ-ЫН ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ, УДИРДЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй “Ял шийтгэл ба нийгэмшүүлэх ажил” сэдэвт тав дахь удаагийн Олон Улсын форумд оролцож буй Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав болон бусад төлөөлөгчдийг ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албаны Эрх зүй, удирдлагын академийн захирал, хурандаа Никитюк Сергей Михайлович, Холбооны ял эдлүүлэх албаны Санкт-Петербургийн Их сургуулийн захирал, хошууч генерал Крымов Александр Александрович, Эрх зүй удирдлагын академийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, хурандаа Щербаков Григорий Викторович, Эрх зүй, удирдлагын академийн албаны бэлэн байдал хариуцсан дэд захирал Папарин Дмитрий Александрович нар хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Эрх зүй, удирдлагын академийн захирал, хурандаа Никитюк Сергей Михайлович сургуулийнхаа үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр болон зохион байгуулж буй форумын талаар товч мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр хурандаа Д.Загджав хүндэтгэн урьж, найрсагаар хүлээн авч уулзаж байгаад болон алба хаагчдын боловсролын түвшинг нэмэгдүүлэх, тэднийг мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажилладагт талархлаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллана гэдгийг онцлохын зэрэгцээ форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд