loader

“Нэг блок нэг байшин” сэдэвт аян зохион байгууллаа

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги нь Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд “Нэг блок нэг байшин” аяныг алба хаагчдын дунд зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд хамт олны саналаар хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч С.Шүрэнбатад амины орон сууц барьж хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн.

Нийт алба хаагчдын дэмжлэгтэйгээр 8*7 хэмжээтэй 66 м.кв талбайтай амины орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны   өдөр барьж  ашиглалтад оруулан ахлах ахлагч С.Шүрэнбатад үл хөдлөх гэрчилгээний хамт гардууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд