loader

“Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021” буухиа тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа


Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021 буухиа тэмцээн
д амжилттай оролцож, шагналт II, III дугаар байрт шалгарсан алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав өнөөдөр /2021.10.12/ хүлээн авч уулзан баяр хүргэж, шагнаж урамшууллаа.  

Зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтний тусгай бэлтгэлийг нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зохион байгуулсан тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг, 409 дүгээр хаалттай хорих анги, 421 дүгээр нээлттэй  хорих анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн алба хаагчдын төлөөлөл баг болон оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.  


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд