loader

“МОРИН ХУУРЫН СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтэс нь ардын уламжлалт өв соёл, урлагаар дамжуулан хоригдлыг хөгжүүлэх, соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор хорих анги, байгууллагуудад морин хуурын сургалтыг зохион байгуулах “Агууч ухаан” төслийг санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, “Өрнө дорнын соёл, хөгжлийн харилцааны зөвлөл” төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Төслийг Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Морин хуурын сургалтыг эхлүүлж нээлтийн үйл ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Цэнгэлбаяр, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, “Өрнө дорно” соёл, хөгжил харилцааны зөвлөл” төрийн бус байгууллагын захирал И Чол Хи болон ШШГБ-ын “Соёмбо” чуулгын хөгжимчин, дуучид оролцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд