loader

ОЛОН УЛСЫН ШАТРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА

ФИДЕ, Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хоригдлуудын дунд шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг 2021 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэдзохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээнийг Олон Улсын шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллага хамтран
зохион байгуулах бөгөөд ОХУ, БНЭУ, АНУ, Норвеги, Украйн тэргүүтэй дэлхийн 32 орны 40 баг оролцохоор мэдүүлэг өгчээ.              Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх алба нь тэмцээнд оролцох тамирчдыг сонгох шалгаруулалтыг 2021 оны 09 дүгээр сарын 21, 29-ний өдрүүдэд зохион байгуулан 415, 419, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт 9 хоригдлыг сонгоод байна. 

Монгол Улсаас оролцох тамирчдын бэлтгэл хангах ажлыг гавьяат тамирчин, их мастeр, дэд хурандаа Т.Батчимэг хариуцан зохион байгуулан ажиллаж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд