loader

“ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ БЭЛТГЭЛ-2021” БУУХИА ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтний тусгай бэлтгэлийг нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021” буухиа тэмцээнийг 2021 оны 09 сарын 23, 24-ний өдрүүдэд Хужирбулан дахь Зэвсэгт хүчний Сургалтын төвд зохион байгууллаа.



Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчин, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Агаарын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газар, Цэргийн төв эмнэлэг зэрэг найман байгууллагын 16 баг, тамирчид оролцлоо.



Тэмцээний эхний өдөр /2021.09.23/ оролцогч багууд багийн нэгдсэн ажиллагаа, ур чадварын тэмцээн  болсноос  багийн ажиллагааны төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, гар бууны буудлагын төрөлд эмэгтэй их эмч Б.Пүрэвсүрэн  1 дүгээр байр тус тус  эзэллээ.



Тэмцээний хоёр дахь өдөр: Хувь хүний ур чадвар буюу багийн ахлагч, сувилагч, эмнэлгийн зааварлагч, жолооч-дамнуургачны ур чадварын тэмцээн зохион байгуулагдсан. Үүнд багийн ахлагчийн ур чадварын тэмцээнд их эмч, энгийн Б.Пүрэвсүрэн алтан медал, эмнэлгийн зааварлагчийн төрөлд дэслэгч Б.Энхтунгалаг алтан медаль, ахлах ахлагч Л.Ганзориг хүрэл медал, сувилагчын ур чадварын тэмцээнд ахлах дэслэгч Г.Дэмчигжав мөнгөн медаль тус тус хүртэж, тэмцээний нийлбэр дүнгээр эмэгтэй баг мөнгөн медаль буюу 2 дугаар байр, эрэгтэй баг хүрэл медаль буюу 3 дугаар байр эзэллээ.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд