loader

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

БНСУ-ын Чамжуин эмнэлгийн дарга Жу Ги Чоль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр нар 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээний хүрээнд талууд сүүлийн үеийн анагаах ухааны шинэ мэдээллийг түгээхийн тулд төрөл бүрийн семинар, судалгаа, туршлага судлах болон гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд оролцон мэдээллийг харилцан солилцох, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг хөнгөлттэй үнээр тус эмнэлэгт үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулах юм.
Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд БНСУ-ын Эрүүл мэндийн газрын захиргааны газрын дарга Ким Чанг Су, Эйч Эм компаний захирал Им Бэ Ман, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Сургалт арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир нар оролцов.
Чамжуин эмнэлэг нь сэтгэл зүрхээрээ ойлголцох өвчтөн төвт, үргэлж шинийг судалж эрэлхийлдэг эмчилгээ төвт, шилдэг шинэ төхөөрөмжийг хамгийн түрүүнд нэвтрүүлдэг глобал төвт эмнэлэг уриатайгаар ажилладаг БНСУ-ын эмчилгээний шилдэг байгууллагуудын нэг юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд