loader

Дэд хурандаа Г.Баттулга “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны дэд дарга, дэд хурандаа Г.Баттулга “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

Шагналыг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав гардуулав. Энэ үеэр Хяналт шалгалтын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Батбямба нар байлцсан бөгөөд ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав дэд хурандаа Г.Баттулгын цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүслээ.

“Сүлд” спорт хорооны дэд дарга, дэд хурандаа Г.Баттулга “Би 1993 оноос хойш самбо, жудо бөхийн спортоор хичээллэсэн. Монголын Самбо бөхийн холбоо, Женко клубээс намайг төрийн энэ хүндтэй шагналд тодорхойлжээ. Би хувьдаа их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 удаагийн алт, 1 мөнгөн медальтай. Мөн Жудо бөхийн Олон Улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалиуд авч байсан амжилтын арвин түүхтэй билээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд