loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хэвлэл, мэдээллийн танхимтай боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар мэдээллийн ил тод байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааны талаарх  мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дэргэд хэвлэл, мэдээллийн танхимыг тохижууллаа.



Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцан, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа байгууллагуудын мэдээллийг нэг дор төвлөрүүлж, нэг шугамаар хүргэхэд хэвлэл, мэдээллийн танхим чухал үүрэг гүйцэтгэх талаар онцоллоо.



Мэдээллийн танхимтай болсноор байгууллагын хэмжээнд шаардлагатай тохиолдолд хэвлэлийн хурал хийх, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг тэнцвэртэйгээр, үнэн бодит хүргэх, мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэх орчныг бүрдүүлсэн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс иргэний, захиргааны, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүний биелэлт, хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл, ач холбогдол, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах чиглэлээр дотооддоо ярилцлага, сурвалжлага, мэдээ, мэдээлэл, шторк, видео контентуудыг бэлтгэн үйл ажиллагаагаа явуулж байна.


 

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд