loader

Удирдах албан тушаалтны цахим зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Удирдах албан тушаалтны зөвлөгөөн” цахим хэлбэрээр явагдаж байна. Зөвлөгөөнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав нээн үг хэллээ.



Тус зөвлөгөөн 2021 оны 01 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд удирдах албан тушаалтнуудад зориулсан тусгай хөтөлбөрөөр сургалт явуулж, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөлөөс мэдээлэл хийх зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.



Өнөөдрийн хөтөлбөрийн хүрээнд Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн ахлах багш Д.Намхайлхагва “Гүйцэтгэлийн зорилго, шалгуур үзүүлэлт тодорхойлох аргачлал”, Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Цагдаагийн удирдлага, стратегийн профессорын багийн профессор, доктор (Ph.D) цагдаагийн хурандаа Б.Одбаатар “Байгууллагын соёл”, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн тэргүүлэх зэргийн их эмч З.Цэндсүрэн “Стресс, менежмент”, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Гамшгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахад анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалт явууллаа.



Зөвлөгөөн хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд