loader

Зарим үйл ажиллагааны чиглэлээр судалгааны ажил хэрэгжүүллээ

ШШГЕГ-ын харьяа Баривчлах төв 2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвтэй хамтран “Каратис-Монгол” ТББ-ын санхүүжилтээр “Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ”, “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөөнд хийсэн шинжилгээ” сэдэвт судалгааны ажлын тайланг хийж гүйцэтгэлээ.

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 2.000.000-3.000.000 сая орчим зөрчил үйлдэгддэг ба үүний дотор гэр бүлийн хүчирхийлэл болон архидан согтуурах, мансуурахтай холбоотой зөрчил ихэсч байгаа нь анхаарал татаж байна.

Түүнчлэн 2020 оны 12 дугаар сарын 01-ны байдлаар улсын хэмжээнд 15620 хүн баривчлах шийтгэл эдэлсэн ба зөрчлийн шинжээс хамаарч баривчлагдсан этгээдүүдийн дунд зан үйлд нөлөөлөх албадан сургалт явуулсан.

Дээрх цуврал судалгааны ажлаар Монгол Улсын хэмжээнд баривчлах шийтгэлийг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, улмаар зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөөг алба хаагч, баривчлагдсан этгээдүүдээс авсан санал, асуулгын хүрээнд тулгамдсан асуудлыг нээн илрүүлж, судалгааны ажлыг үндэслэн шийдвэрлэх арга замын талаар дүгнэлт-зөвлөмж дэвшүүлсэн бүтээл болсон юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд