loader

Ахмад ажилтны оюуны бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

Монгол цэргийн нэгдсэн холбооны санаачлагаар Монгол цэргийн музейд 2020 оны арваннэгдүгээр сарын 06-08-ны өдрүүдэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад ажилтны оюуны бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

Үзэсгэлэнгийн нээлтэд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын дэд сайд М.Батбаяр, дэслэгч генерал Ц.Тогоо, дэслэгч генерал Ш.Арвай тэргүүтэй Монгол улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдал, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагын удирдлагын төлөөлөл оролцлоо.

Уран бүтээлийн үзэсгэлэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Д.Цээсэд “Далай хайрын сувдан сацал”, “Зохиолчдод илгээсэн хайрын зурвас”, “Хайрын гурван зүрх”, “Хошин шогийн ном”, "Хамхуул хамхуулдаа хайртай" шүлгийн түүврүүд, “Монгол генерал Жамухын Содном”, “Хүйтэн дайны халуун тогоонд”, “Хэн ч үзээд атаархах ирээдүй бидэнд бий”, “Хүн ном”, “Зуун дамнасан зузаан нөхөрлөл” зэрэг нийтлэлийн номуудаа олонд сонирхууллаа.

Тэрбээр, багаасаа л сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан бөгөөд түүхэн тэмдэглэл, дурсамж ном гээд хэд хэдэн бүтээл туурвисан байна. Чөлөөнд гарсан эрхэм хурандаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналт, сонин хэвлэлийн тэргүүний ажилтан, чөлөөт уран бүтээлч юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав тус уран бүтээлийн үзэсгэлэнг чухал ач холбогдолтой төдийгүй, улс эх орны аюулгүй байдал, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтны оюуны бүтээлийг сонирхуулан дэлгэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд