loader

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзалт хийлээ

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй, ЭСЯ-ны Цагдаагийн атташе, хурандаа С.Заяа нарыг хүлээн авч уулзлаа.



         БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй ШШГЕГ-ын даргаар томилогдсон хурандаа Д.Загджавт баяр хүргэж, сүүлийн жилүүдэд салбар хоорондын байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг онцоллоо.

          Уулзалтын эхэнд хурандаа Д.Загджав тус улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг эрмэлзэж байгаагаа дурдаад хорих болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр харилцан туршлага судлах, сургалт зөвлөгөөн зохион байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

       БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй хоёр орны шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь үр дүнтэй гэдгийг онцлоод боломжит бүхий л хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд