loader

Архив, бичиг хэргийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт эхэллээ

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон архив, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр гаргасан бодлого зорилт, хууль эрх зүйн актыг мөрдүүлэх, архив бичиг хэргийн ажилтан нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд ШШГБ-ын “Архив, бичиг хэргийн ажилтан”-ы мэргэшүүлэх сургалтыг анх удаа зохион байгуулж байна.

Хичээл, сургалтыг “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”-ийн агуулга болон байгууллагын үйл ажиллагаанд гарч буй баримт бичгийг боловсруулахад тавигдах шаардлага, Архивын баримтын хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл, Тусгай төрлийн баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлэх, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, Төрийн архивт нөхөн бүрдүүлэлт хийх ажлын арга зүй зэрэг сэдвийн хүрээнд Архивын ерөнхий газрын мэргэжлийн багш нар болон ШШГЕГ-ын Төв архивын алба хаагчид заан явуулж байна.  

Сургалтад ШШГЕГ-ын харьяа анги, байгууллагуудаас 53 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх шинэчлэн батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, тулгарч буй асуудал, цаашид авах арга хэмжээг тодорхойлж байгаагаараа ач холбогдолтой юм.  

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд