loader

Алба хаагчид мод тарих аян эхлүүлэн 1200 ширхэг мод тарьлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойг угтан байгууллагын ойр орчмын нутаг дэвсгэрт “3000 модны төгөл” байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ ажлыг эхлүүлэхээр Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Н.Дарьсүрэнгээс мод тарих аргачлалаар сургалт авч, туршлага судлалаа.

Аянд нийт 95 алба хаагч оролцсон бөгөөд энэ сарын 07, 08-ны өдрүүдэд нийт 1200 мод тарьж, суулгав.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд